Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 2 сарын 2-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, ӨндөрУлаан, Чулуут сумдын нутгаар 15,0 – 17,1 градус, бусад сумдын нутгаар 11,3 - 14,2 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 4,0 градус дулаанаас 5,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хашаат, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 20,0-25,0 градус , бусад сумдын нутгаар 26,0 - 31,0 градус хүйтэн байв. Батцэнгэл, ӨндөрУлаан сумдын нутгаар 2-3 өдөр агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хашаат, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 11,0-15,0 градус, бусад сумдын нутгаар 16,0-20,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хайрхан сумдын нутгаар 12,0 - 18,0 градус, бусад сумдын нутгаар 1,0 - 5,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Батцэнгэл, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур, Булган сумдын нутгаар 31,0-35,0 градус ,бусад сумдын нутгаар 25,0- 30,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна..
Хур тунадас: Энэ арав хоногт 1-2 удаа цас орж 0,0 -3,4 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Төвшрүүлэх сумын нутгаар 3,4 мм, хамгийн бага тунадас Хашаат, ӨндөрУлаан сумдын нутгаар 0,0 мм унасан байна.Тариат, Чулуут, Хангай, Цахир сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5-14 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг, Хотонт, Булган сумдын нутгаар секундэт 10 - 14 метр , бусад сумдын нутгаар 5-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Булган сумын нутгаар 3 удаа, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг сумдын нутгаар 2 удаа, Хотонт сумын нутгаар 1 удаа ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт 2-р сарын 20-ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат , Төвшрүүлэх, Хотонт, Чулуут, Хангай, Батцэнгэл сумдын нутгаар 5 - 9 см, дундаж нягт нь 0,17 - 0,28 г/см3 , бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр 1-5 см , дундаж нягт нь 0,19 -0,24 г/см3 , 4-8 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Цас ихтэй газруудад мал бэлчээрлэлт хүнд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа